Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан. Улмаар хариуг нь Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн хэмээн өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар өнөөдөр өглөө зарласан. Эх сурвалжуудын мэдээллээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа юм.
Гэтэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс манайд шинжилгээний хариу ирээгүй хэмээн мэлзэж байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн энэ талаар юу ч мэдэхгүй байна гэх хариулт өгсөн. Мөн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц ч "Бидэнд одоогоор ямар ч шинжилгээний хариу, бичиг ирээгүй байна" гэх зүйл яриад сууж байна.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно