Сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүдийн эрхийн асуудал хөндөгдсөөр байна. Өчигдөрхөн гэхэд л Төв аймгийн Баянчандмань суманд болсон овооны наадам болжээ. Уг наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүг морьны эзэн болох М гэгч "Миний морийг түрүүлгэсэнгүй" хэмээн зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон хэрэг гарчээ. Хүүг хэрцгийгээр зодсон М гэгч аав, ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд хүүг зодохдоо гэрийнхээ хажуугийн байшинд оруулан хаалгыг нь хааж байгаад зоджээ. Азаар хүү зугатаж гарч, гүйсээр гэрийнхэнтэйгээ холбоо барьж, дуудсан бөгөөд ээж, ах нар нь хүүг очиж авсан байна. Очихдоо унаа хөсөг байхгүйй ядруухын тэднийг Баянчандманийн зам дээр замын машинд дайгдахаар зогсож байхад нь сайхан сэтгэлт иргэн Ө машиндаа суулган Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д үзүүлсэн байна. Тэрбээр энэ талаараа "Айлд хурдан морь унадаг гэнэ 10 настай аймар гэхэд багадмаар бүүр аймар сэргэлэн хүү байна. 61 ийн гарам дээр морь уядаг М........ Гэгч ( нэрийн бичвэл бас хүний эрх ярих байх ) ярагчиний хурданы морийг нь овооны наадамд түрүүлгээгүй гэх нэрийдлээр архи уучхаад морьний ташуураар ийм болтол нь зодсон байх юм!!!!! Яаацарцан яарагчин гэхээрээ ийм байдаг байна" гэгчлэн бичжээ.
Хүүгийн гар хугарсан бөгөөд толгой руу нь ташуурдсаны улмаас толгой болон нуруу хэсгээр маш их зовиуртай байгаа юм байна. Тиймээс өнөөдөр томографф шинжилгээнд орохыг эмч зөвлөсөн ч шинжилгээний мөнгө байхгүй байгаа аж.
Хүү энэ жил тавдугаар ангид орох бөгөөд аав, ээж, нэг ах, нэг дүүгийн хамт амьдардаг байна. Ээж нь группт байдаг бөгөөд бичиг үсэг мэддэггүй тул өргөдөл бичиж, цагдаад хандаж чадахгүй байгаа аж. Хүү М гэгчийн морийг унаж уралдаж явах үед морь нь халтирч өөр нэг морьтой мөргөлдсөнөөс байр ухарч долоод хурдалсан байна. М гэгч нь хүүгээр морио унуулаад "ирэх жил гэрээ байгуулна" хэмээн нэг ч төгрөг өгөөгүй байгаа ажээ. Энэ асуудлыг зохих байгууллагууд нь анхааралдаа авч, даруй арга хэмжээ авна уу.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно