Төрийн ордны ойролцоо илэрсэн нууц хонгил нь зоорь байжээ

Moderator
2019/08/08

Хэдэн цагийн өмнө төрийн ордны зүүн талаас нууц хонгил байж болзошгүй газар илэрч тус газарыг хамгаалалтанд авсан талаар сошиалаар мэдээлж байв. Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн,  төрийн тусгай хамгаалалттын газрын ажиллаж байна. Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүх рүү орж, үзлэг хийн хувцас хэрэглэл гаргаж иржээ. Дөнгөж сая энэ талаар НМХГ-аас мэдээлэл өглөө.

Мэдээллээр, цөмөрч нүх үүссэн тус газар чулуун ханан суурьтай 6*8 хэмжээтэй 3 метрийн гүнтэй зоорь аж. Цаашид малтлага судалгаа хийх шаардлагатай байгааг хэллээ. Нүх үүссэн хэсэг  нь автомашины зогсоол байсан бөгөөд өчигдөр нэгэн иргэний автомашины урд талын дугуй цөмөрч орсноор энэ талаар мэдсэн байна.

Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар, Цагдаа, Тагнуулын байгууллага болон Архелогийн хүрээлэн,  Төрийн тусгай хамгаалалтынхан ирж ажиллаж, соёлын өвийн дурсгалт зүйлс байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Тийм учраас үдээс хойш энд Соёлын өвийн мэргэжилтнүүд ирж ажиллах юм байна. Тэр болтол цагдаагийн байгууллага тус газрыг хамгаалалтад авах шаардлагатай гэжээ. Учир нь  соёлын өв үнэт зүйл байж болзошгүй  учир тагнуул байгууллага заавал ирэх ёстой байдаг. Мөн  нуралт үүсэх эрсдэл үүсч болзошгүй тул онцгойгийнхон ирсэн аж. 

Харин Төрийн ордон руу орох нууц хонгил болон ДО яамны үеийн шорон байсан гэдэг мэдээлэл ор үндэсгүй гэдгийг хэлэв.