Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээс Сибирийн бүс нутагт гарсан түймэр өдгөө ч унтраагүй байна. Улмаар Түймэрийн утаа бүс нутгаасаа хальж Монгол төдийгүй бусад хил залгаа улс орнууд руу ороод байгаа билээ. Тэгвэл энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар холбогдон, түймэр унтраахад туслахыг хүсэж, улмаар хойд хөршийн тэргүүн гал унтраах үүргийг улсынхаа Батлан хамгаалах яаманд өгсөн гэх мэдээлэл нийтийн сүлжээгээр гарсан. Ингэхдээ өдгөө АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн Тэргүүн рүү ярьсан гэгдэж байгаа билээ. Гэвч энэ мэдээллийг үгүйсгэх иргэд цахим сүлжээнд байгаа юм. Тэгвэл Кремлийн хэвлэлийн алба Ерөнхийлөгч Трамп, Путин нарын утасны яриаг баталгаажуулсан байна. Тус мэдээлэлд -АНУ-ын талаас санаачлан Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Сибирьт гарсан түймэртэй тэмцэхэд туслалцаа үзүүлэхийг санал болгосон. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин анхаарал хандуулж тусламж, дэмжлэг санал болгож буйд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, шаардлагатай бол уг саналыг ашиглана гэж хариулсан байна... Мөн түүнчлэн Ерөнхийлөгч Путин Америкийн хамтрагчдаа Сибирьт түймэртэй тэмцэх хүчирхэг агаарын бүлэг байгуулагдсан гэж мэдэгджээ. УГ ГЭНЭТИЙН ХОЛБОЛТ ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ БАЙСАН хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв. "Оросын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү алхмыг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны харилцааг бүрэн хэмжээгээр сэргээх боломж нээгдэх баталгаа боллоо гэж үзэж байна" гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд цохон тэмдэглэжээ. НТВ-ийн сурвалжлагч Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгчөөс -Энэ үйл явдал АНУ-д айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өрнөсөн гэдэг мэдээлэл байна? хэмээн тодруулахад "ҮГҮЙСГЭЭГҮЙ" байна.
Эх сурвалж: zindaa.mn
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно