"Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлэг ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас тавьсан гурван шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй тамирчдыг "GPS" төхөөрөмжөөр хянах шинэлэг санаа гарган ажиллаж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам"-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулж буй орнуудад дараах гурван шаардлагыг тавьжээ. Тодруулбал, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр хянах шаардлага тавьсан бөгөөд энэ нь ямар нэгэн маргааныг шийдэхэд чулах нөлөөтэй аж. Мөн уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн, тамирчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн байна. Манай улс тус наадмын "Аравт" морин цэрийн төрлийг зохион байгуулах бөгөөд дээрх шаардлагыг бүрэн хангасан байна. Тамирчдыг "GPS" төхөөрөмжөөр хянах нь тэдний хаана явааг нь 24 цагийн турш хиймэл дагуулаас харж, аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ