7 настай хүү баригдаж буй барилгын 2 давхраас унаж гэмжээ

Moderator
2019/07/30

Энэ сарын 21-ний өдрийн 19.30 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, гэмтэл авч хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллад бүртгэгдсэн. Тус дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын 2 давхраас унаж бэртэж гэмтсэн. Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээх зүйлүүдийг мэдүүлээд байгаа юм. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. ЗТХ-ийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэг Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай аж. 

Эх сурвалж: zindaa.mn