Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 2 -нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлсэн билээ. Харин тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн тусгайлан гаргах санал нь юу байх бол гэдэг дээр улс төрийн хүрээнийхний дунд таавар уралдаж байсан.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн УИХ-д хүргүүлээд буй санал гэвэл:
1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх
2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох
3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.
4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж 10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Сануулахад одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа билээ.
5. Түүнчлэн улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлжээ.
Эх сурвалж: zindaa.mn
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ