УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД

Moderator
2019/07/12

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН ДАВАА өндөрлөлөө. Тавын даваанд улсын аварга, арслан, гарьд, заан, начингуудаас гадна аймаг, цэргийн цолтой 12 бөх шалгарч үлдсэнээс таван бөх шинээр УЛСЫН НАЧИН цолны болзол хангалаа.

ШИНЭЭР УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД
 

  1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Д.Цэдэнсодном
  2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Б.Баярбаатар 
  4. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ,
  5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн арслан А.Давааням