Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Moderator
2019/07/11

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний  их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр,  тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна. 

Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

 Тэрбээр "Үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна.Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр үүрэг хариуцлага, ухаан сууж байдаг юм.Монгол төрийн их наадам та бидний бие сэтгэлээрээ Монгол хүнээрээ бахархах баяр мөн. Энэ баяраараа үндэснийхээ соёлыг бадруулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн жуулчид зочиддоо тусгайлан талархсанаа илэрхийлье. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд минь сайхан наадаарай. Мөн Монгол Улсын тусгаар байдал бүрэн эрхийн баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд  хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй. Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ" хэллээ.