Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олголоо

Moderator
2019/07/08

Төрт ёсны их баярыг тохиолдуулан амжилт гаргасан, алдар цолтой хүмүүстээ төр хишгээ хайрладаг уламжлалтай.  Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олголоо.