Б. Цэцэг Та төрүүлсэн хүүхдээ харь гаригт үлдээчхээд үхэхгүй биз дээ?

Moderator
2019/07/08

“Хадаг” уран сайхны кино, “Үүлэн үст” дууны клипнд тоглож байсан тэрбээр Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Харин түүний саяхан бичсэн пост цахим хэрэглэгчдийн дунд шүүмжлэл дагуулсаар байна. 

 “Хөгцөрсөн тархитай, өмхийрсөн явдалтай байж хүн шүүгээд суух юу нь таатай байх вэ. Магад тэд муу зүйлээр хооллож амьдрах хүслээ хангадаг биз ээ…

Тулаад суухаар сурсан зүйлгүй, уншсан номгүй байж болно оо. Ядаж л #үнэн байж үзээч, энэ амьдралдаа. Нэг л их аархсан, аглуудсан улсууд байх юм. Хүн ер нь хөгжих тусмаа элдвийн зүйлээс өөрийгөө тусгаарлаж, үр дүнтэй аз жаргалтай минутыг зөв зүйтэй хүмүүстэй өнгөрүүлэхийг хүсдэг биз… 

Уучлаарай, та төрүүлсэн хүүхдээ харь гаригт үлдээчхээд үхэхгүй биз дээ? Өө манай монгол заваан гэх. Гадааддаа очоод үхтлээ жаргаад, энд үлдсэн хэдээ мартаад амьдраач!!!” хэмээн бичээд, өөрт нь садаа болохгүй байхыг сануулжээ.