Солонгос компанийн шахааны барилгын цаана хэн хөлжиж байна!!!

Moderator
2019/07/05

Монгол улсын Засгийн газар Эрүүл мэндийн яамны захиалгаар , Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Үндэсний оношилгоо эмчилгээний төсөл хэрэгжиж байгаа билээ.Уг төслийг БНСУ- ын Юү Ду Хён захиралтай Боми консалтинг гэх компани гүйцэтгэж байна. Гэтэл уг компани удаа дараа чанарын шаардлага хангаагүй стандартын бус материал ашиглан одоо уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр болоод байна. Тухайлбал барилгын суурь бүтцэд шаардлага хангаагүй арматур ашиглан тухайн үедээ хяналтын инженерийн шаардлагаар стандартын бус арматурыг суурийн хэсгээс хэсэгчлэн авч барилгын ажлыг үргэлжлүүлэн ,дахин барилгын дээврийн хэсэгт ямарч шинжилгээний бичиг баримтгүй, вирк шошгогүй 80 тонн арматур ашигласан. Тухайн үед уг төслийг гүйцэтгэгч компаны ахлагчид стандартын бус арматур ашиглаж байгаа мэдэгдэхэд бидэнд хамаагүй зарсан компани хариуцлага хүлээнэ хэмээн өнгөрч байсан. Энэ тухай ЭМЯ ны ахлах мэргэжилтэн, НМХГ ын шуурхай алба, БХТ(барилгын хөгжлийн төв) зэрэг холбогдох газруудад мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй юм. Ийн чанарын шаардлага хангахгүй материалаар нууцаар барьсан барилгыг хүлээн авч байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Энэхүү төслийг гйүцэтгэсэн Солонгосчууд   ажлаа дууссан гэж үзээд мөнгөө аваад яваад өгөх нь тодорхой. Ард нь Монголчууд л чанаргүй эмнэлгийн барилгатай үлдэж хохирно.  Энхүү асуудлыг холбогдох байгууллагууд нь даруй шалгаж, ашиг сонирхолын зөрчил бүхий хүмүүсийг дариу илрүүлж хариуцлага тооцно уу!