МЭК компани өнгөрөгч сарын сүүлчээр УИХ-ын зарим гишүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийжээ. Тус компанийн хувьд хэн нэг хүн, аль нэг нам хүчний захиалгаар бус харин өөрийн санхүүлтээр судалгаа хийдэг гэдгээрээ ялгардаг.
Энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712 иргэнээс өнгөрөгч зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд квотолчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар цуглуулжээ. Ийм аргачлалаар мэдээллийг цуглуулах нь судалгааны үр дүнгийн бодит үнэн байдлыг хангадагаараа онцлог юм.
Судалгааны дүнгээс харахад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 6.2 оноогоор үзүүлэлтээр тэргүүлсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар 4,9 пунктээр хоёрдугаар байранд эрэмбэлэгджээ.
Энэ хоёр гишүүний араас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 4.8, Ж.Батзандан 4.6 оноогоор тус тус жагссан байна. Харин АН-аас УИХ-д сонгогдсон Л.Нарантуяа гишүүн 4.1 гэсэн үзүүлэлтээр эхний тавд нэрлэгджээ.
Энэ эхний таван гишүүний араас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3.6 оноогоор эрэмбэлэгдсэн судалгаа гарчээ.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ