Долоон тэрбум төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдан шүүгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг яллах тогтоолыг хурлын даргалагч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ уншиж, танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 2.1 жил, Ж.Мягмаржаргалд 3.6 жилийн хорих ял тус тус оноолоо.
Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Тус шүүхийн гадаа шүүхийн шийдвэрийг хүлээн тодорхой тооны хүмүүс цугларсан байгаа бөгөөд гадаа байрлах машинуудад шүүх хурлын шийтгэл тогтоолыг танилцуулж буйг шууд дамжуулан үзэцгээсэн байна. Тэдгээр иргэдийн зарим нь шүүгчийн шийдвэрийг сонссон даруйд бухимдацгаан, шүүх хурлын байр руу олноор нэвтрэхийг оролдон “буруу шийдвэр гаргалаа”, “улс төрийн хэлмэгдүүлэлт хийлээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна. Шүүхийн гадаа цагдаагийн хамгаалалт гарсан байдалтай байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй