"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөнгөж сая хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдоч Хван Хи-тэй хүч үзэж, ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Тайландын жүдоч Теерават Хомклинийг ердөө 55 дахь секундэд цэвэр ялснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, улмаар Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Узбекистаны жүдоч нь 2004 онд 81 кг-ын жинд Ази тивийн аварга болж байсан, 2006 оны Дохагийн Азийн наадамд 90 кг-д зодоглож, хүрэл медаль хүртэж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа. Ингээд хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, Азийн наадмын хошой аварга, Азийн аваргын хошой мөнгөн медальт, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэйтэй барилдаж, юүко үнэлгээгээр яллаа.
Одоо тэрбээр олимпийн аваргын алтан медалийн төлөө Германы жүдоч Дмитрий Петерс, ОХУ-ын Тагир Хайбулаев нарын ялсантай нь өрсөлдөх юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй