БНХАУ-ын Ордос хотноо болж буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд Х.Баярмаа буюу жүжигчин Өлзийхүү, найруулагч Хүсэлбаатар нарын охин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ.
Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдлээ.
100 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн энэ шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Х.Баярмаа шалгарч, шилдэг тоонд багтаад байна.
Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болж, ялагч нь тодрох бөгөөд түүнээс Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-д багтдаг уламжлалтай.
Мөн Х.Баярмаа авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаж, дараачийн шатанд шалгарчээ. Хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн адил шилдэг 15-д үлдэж чадна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу