МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш үргэлжлэхээр болж, сая завсарлалаа. Өчигдөр арав гаруй цаг хуралдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн юм. Үдээс өмнөх хуралд гэрчүүд мэдүүлэг өгсөн тул Шүүх хурлыг хаалттай явуулсан бөгөөд Шүүх хуралд Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил гэрчийн мэдүүлэг өгсөн юм.
Өмгөөлөгч С.Нарангэрэл өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан хэд хэдэн томоохон албан тушаалтныг Н.Энхбаярын хэрэг т гэрчээр оролцуулахыг хүссэний дотор Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, М.Бадамжунай, Х.Наранхүү, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б. Эрдэнэбилэг, Н.Баасанжав нарын нэрс багтаж байсан юм. Шүүх бүрэлдэхүүн үүнд “Дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өчигдөр өгсөн ч өнөөдөр Ц.Мөнх-Оргил, Б.Баатар, н.Энхболд нарын гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авахыг зөвшөөрч, гэрчүүдээс мэдүүлэг авсан байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр ТВ-9 телевизийн асуудлаар мэдүүлэг өгсөн Ц.Мөнх-Оргил “ТВ-9 телевизийг Н.Энхбаяр, Д.Чойжамц хамба нар хоёуланд нь өгч байгаа гэж ойлгосон. Тоног төхөөрөм гардуулж өгөх тэр үед би албаны шугамаар гадаад амьдарч байсан тул өөр хэлэх тайлбар байхгүй” гэдгийг мэдүүлэгтээ хэлжээ.
Үдээс өмнөх хуралдаанаар Н.Энхбаярын хэрэгт хамт шүүгдэж буй Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглоом тоглосон болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар улсын яллагч цуглуулсан нотлох баримтаа, Н.Энхбаярын өмгөөлөгч мөн өөрийн цуглуулсан баримтаа тус танилцууллаа. Ингээд Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая Шүүх хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болж, завсарлууллаа.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу