Чуулганы хуралдаан хойшиллоо

Admin
4 цаг 12 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт зарлагдаад байсан ч хойшилж 15.00 боллоо. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа, мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах цаг мөч тулгамдсан зэрэг нь ийнхүү чуулганы цагийг хойш татахад хүргэсэн бололтой.