Фредрик Лаграмна 2001 оноос хойш Монголын хөдөө нутгуудаар аялан гэрэл зураг авсан бөгөөд тус бүтээлээ ном болгон гаргажээ. Түүний өвөө 1944 онд Францын дайнд тулалдаж яваад Герман цэргүүдэд олзлогдсон байна. Ийнхүү хоригдож байхад нь тухайн үед Оросын армийн талд тулалдаж байсан Монгол цэргүүд түүнийг олж сулласан байдаг бөгөөд Монгол цэргүүдийн тухай тэрээр цаг үргэлж ярьдаг байжээ.
Үүнээс үүдэн Монгол улсыг ихэд сонирхох болсон зурагчин залуу 17 жилийн хугацаанд Монголд ирж сонирхолтой агшнуудыг камертаа буулгасан нь энэ ажээ. Түүний энэхүү бүтээлийг Английн “Daily Mail” сонин онцолж дэлхий дахинаа ийн Монгол улсыг сурталчилсан байна. Ингээд Фредрик Лаграмнагийн дуранд Монгол улс хэрхэн буусныг дараах гэрэл зургуудаас сонирхоцгооё.





















Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ