Ц.Мөнхзаяа хагас шигшээд шалгарлаа


Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ц.Мөнхзаяа дөнгөж сая хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Францын жүдоч Жевриз Эманетай цаг сунган барилдаж, яллаа. 

Эхний тойрогт Палау улсын жүдоч Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан тэрбээр энэ удаад Францын бөхийг шүүгчийн шийдвэрээр ялсан юм. 

Одоо тэрбээр хагас шигшээд Словенийн Урска Золнир, Израйлийн Алис Шлесингер нарын ялагчтай барилдана.