Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар, дүүргийн Цэргийн штабтай хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой шаардлага хангасан цэргийн алба хаагчдаас хүний нөөц бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллах төлөвлөгөөг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталсан.
Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 10 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Өнөрцэцэг хугацаат цэргийн алба хаасан 78 иргэнтэй уулзалт зохион байгуулж цагдаагийн байгууллагад ажилд ороход шаардлагатай мэдээллийг танилцуулж гарын авлага тарааж ажиллав.
Дотоод цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 70-75 хувь нь алба хаах хугацаандаа цагдаа, дотоодын цэрэгт ажиллах тусгай мэргэжлийн гэрчилгээ авсан нь хүний нөөцийн бүрдүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна