АРТИСТ DOID RE/MAX-ЫН АГЕНТ БОЛСОН УУ?
Дахиад л Ремакс уу? Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд үл хөдлөх хөрөнгийн салбар хүч түрэн орж иржээ. Ялангуяа ремаксыг сонгох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэдгийг нуух юун.Олны танил гэгдэх тодотголтой залуус хүртэл Ремаксын тэмдэгээр гангарах нь олширох болсон.Олны танил гэдэг утгаараа тэдний хамрах хүрээ нь бас арай өөр байдаг санагддаг.Хамгийн таатай ажлын байрыг амладаг Ремаксд сүүлийн үед залуусын дунд нэр хүнд нь амжилттай өсөж яваа бүжигчин, дуучин, жүжигчин гээд авьяаслаг Доид ( Доржнанжид) мөр зэрэгцэн алхах болов уу гэлтэй түүний цахим хуудаснаа ремаксын тэмдэг зүүсэн зурагуудаа нийтлэх болсон.
Доид бол Аймр продакшны бүжигчнээр олонд танигдаж төд удалгүй реп хийж өвөрмөц дүр зурагтай клип хийн охид залуусын дунд өөрийгөө илэрхийлж гарч ирсэн Доржнанжид орчин үеийн загварлаг күүл залуусын тэргүүн эгнээнд явж байна. Түүний күүл байдал авьяастай хэн ч маргаж чадахгүй ч хэр сайн үл хөдлөхийн мэргэжилтэн бэ гэдгийг харах л үлдлээ. Түүний тоглосон кино реклам клипыг хүлээх фенүүд чих тавин хүлээдэг нь гарцаагүй. Гэхдээ түүнийг битүүхэн харж крашлаж явдаг бүсгүйчүүддээ нэгэн мэдээ дуулгахад түүний ядам хуруунд сүйн бөгж гэлтэй бөгж гялалзах болсон. Харин түүний дурлалт бүсгүй хэн гэдэг нь нууц хэвээр үлдлээ.

Саяхнаас автобусны буудал, самбарууд дээр түүний зураг олонтой хэвлэгдэж,тоглосон рекламнууд нь цацагдаад эхлэжээ. Дашрамд хэлхэд дуучин Укагийн дүү Уранзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ремаксын нэгэн оффист хүний нөөцийн мэргэжилтнээр нь орсноо дуулгаад амжсан. Ремаксыг сонирхох олны танил хүмүүсийн цуваа тасрахаа байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
192.82.76.95
Remac gej heden bolowsrol chadwargui budmal huuhnuudiin cugluulga bleshde neeh hyamdhan
Хариулах