Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид нийгмийн эмзэг сэдэв болоод удаж байгаа....
Энэ төрлийн гэмт хэрэг хил дамнан үйлдэгддэг, илрүүлэхэд бэрхшээлтэй байдгаас шалтгаалан хууль, хүчний байгууллагын толгойны өвчин болдог. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйл хүн худалдаалах гэмт хэрэгт 2018-2020 онд нийт 131 хохирогчийг илрүүлж тогтоосон бөгөөд үүнээс насанд хүрээгүй 47 хохирогч бүртгэгдсэн байдаг.
Энэ бүгдээс харахад мэдээлэлгүй байдал, санхүүгийн шалтгаанаас хамааран үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл байдал нэгэнтээ бий болжээ. Тэр дундаа нийгмийн харилцаанд хохирогчийг хамгаалах тогтолцоо үгүйлэгдсээр байна.
Юун түрүүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдлэг, мэдээллээр хангах ажил хамгийн чухал. Харин хохирогч болчихсон иргэдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт хариулт нэхнэ.
Манай улс анх 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хуультай болсон. Ингэхдээ хохирогчийг хамгаалах хэд хэдэн үйлчилгээг тусгаж өгсөн байдаг. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч хохирогчдод үзүүлэх дэмжлэг, туслалцаа хангалттай сайн хэрэгжиж байгаа эсэх судалгаа тайлан ил тод биш байна. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын сэтгэл зүйн байдлыг эмчлэх, нийгмийн амьдралд эргэн ороход туслах, ажлын байраар хангах зэрэг дэмжих үйл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй зүйл. Гэтэл орхигдох тал ажиглагдаж байгаа нь яах аргагүй эмзэглэх асуудал юм.
Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын эргэн тойрны хүрээлэл, гэр бүлийн харилцаа, хандлага өөрчлөгддөг. Түүнчлэн хохирогчдын 80 гаруй хувь сэтгэл санааны хямралд ордог гэх судалгаа бий. Иймээс хохирогч, хохирогчийн хүрээлэл, сэтгэлзүйч, хуульч зэргийг хамруулсан олон талт харилцааг анхаарах чухал байна. Хохирогчдын хувийн мэдээлэл чухал бус, тэдэнд хэрхэн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаарх төрийн болон ТББ-уудын нэгдсэн тайлан, мэдээлэл ховор байгаа нь хуулийн хэрэгжилт муу байгаа юу гэх хардалтыг бий болгож байна.
Бас нэгэн хөндөх ёстой асуудал нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч сэтгэл санаа, эрүүл мэнд, цаг хугацаа гээд олон зүйлээр хохирдог. Харин хуулийн байгууллагууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг эсэх нь тодорхой бус. Угтаа бол хуульдаа “Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө” гэж заачихсан байдаг. Хохирогчийн хохирлыг барагдуулж чадаагүй бол хохирсон хэвээр л байгаа гэсэн үг. Энэ мэт энгийн логик ажиглагдаж байна.
Манай улс гэлтгүй дэлхийн бүхий л улс орнууд хүн худалдаалах гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцдэг. Олон улсын сайн туршлагаас харвал Филиппин улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод засгийн газраас нөхөн төлбөр олгодог. Мөн АНУ болон БНХАУ-д гэмт хэргийн хохирогчдод зориулсан хамгаалах байр, бусад шаардлагатай арга хэмжээг төрөөс санхүүжүүлж ажилдаг. Гэтэл манай улсад хэрвээ энэ төрлийн гэмт хэрэг орон нутагт гарлаа гэхэд тэднийг хамгаалах байр, үйлчилгээ үзүүлэх холбогдох салбаруудын мэргэжилтэн, шаардлагатай санхүүжүүлэлт байдаггүй. Энэ мэт асуудлууд байсаар байгаа учир гэмт хэргийн хохирогч энэ нийгэмд буруутан мэтээр амьдрах хөрс бүрэлдэж байна.
Хохирогч ч гэсэн хүн. Тэд иргэн хүний хувьд эрхээ эдлэх ёстой. Тэдэнд амьд явах бас адлагдалгүй амьдрах эрхийг нь өгөөч.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.9.46.35
Онц байдалд хүрсэн шдээ
Хариулах