"17" продакшн “Voo”-тэй хамтран "Хохирогч" уран сайхны кино өчигдөр \2022.03.10\ нээлтээ хийлээ.
Тус киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан бичжээ. Харин продюсерээр түүний гэргий С.Уран ажиллаж, Б.Баярсайхан найруулсан байна. Кино нийтдээ 10 ангиас бүрдэх бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн албан ёсоор үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Киноныхоо талаар жүжигчин Б.Амарсайхан "Та бүхэн манай киног тааж чадахгүй. Нэг анги дуусаад дараагийн анги эхлэхэд таны таамаглаагүй зүйлс өрнөж эхлэх болно. Үүнд би үнэхээр итгэлтэй байна" гэсэн юм.
Мөн тэрбээр кино хэрхэн бүтсэн талаараа "Зохиолоо бид өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээс бичиж эхэлсэн. Ерөнхий санаа нь байгаад л байсан. Яг бүрэн төгс зохиол болгож эхэлсэн нь өнгөрөгч зургаадугаар сард. Ковид тусаад тусгаарлагдаж байхдаа зохиолоо эрчимтэй бичиж эхэлсэн. Дүр сонголт дээрээ бид их удсан. Жүжигчдээ сонгож, есдүгээр сарын 27-ноос зураг авалтаа эхэлж, хоёр сарын хугацаанд дуусгасан. Манай баг цөөн хүний бүрэлдэхүүнтэй. Нийт 23, 24 хүн л кино багт маань ажилласан" гэжээ.
Харин түр сонголтын талаар "Манай жүжигчид бүгд өөр системээр суралцаж, мэргэшсэн хүмүүс. Жүжигчин Н.Цэнд-Аюушийн хувьд И.Нямгаваа найруулагчийн шавь. Харин Г.Ариана Германаас ирж, зураг авалтад оролцсон. Тэс өөр системээр суралцсан жүжигчид. Гэх мэтчилэн өөр өөр уур амьсгалтай жүжигчид нэгдсэн нь уур амьсгалыг гайхалтай болгосон. Найруулагч Б.Баярсайханы хэлснээр жүжигчид overact буюу хэтийдэн жүжиглэх тоглолт байхгүй, яг амьдрал дээрх өгөлт, хүлээн авалтыг гаргаж жүжиглэсэн. Сайн эсвэл муу гэсэн ангилалд багтахгүйгээр бүх уур амьсгал сүлэлдэн оршиж байгаа. Тиймээс сайн хүн, муу хүн гэдэг талаар дүгнэж, хэнийх нь талд орохоо үзэгчид өөрсдөө шийдэх байх" хэмээн киноныхоо талаар ярьжээ.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
150.129.141.169
Bujigchin Byambaa l goyo bn . Uran usee yamar dongio zasuulsiin
Хариулах202.126.89.77
Хааяа харахад бүх кинон дээрээ ,малгай дараад өмсчихсөн, куртика эсвэл пальтотой гүйгээд л байдгым бна лээ ш дээ, kkkk,үнэн яршигтай.
Хариулах139.5.219.142
Shal hotsrogdsn, hen uzekhn..
Хариулах77.7.128.143
ene tarhigui yum shig bgan kino hisen nertei danda oyuni hulgai ta buhen sn sudal teged aandaa mednee haha
Хариулах66.181.161.21
амараач дээ хулхи гардаа
Хариулах