Монголын хошин урлагийн салбарт өөрсдийн байр суурийг хэдийнээ эзлэн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа гэгддэг “Шинэ үе” продакшны уран бүтээлчид тоглолтынхоо рекламыг бусдаас хуулбарласан гэвэл та итгэх үү. Сүүлийн үед хошин шогт зохиол, жүжгийн санаа олдохгүй онигоог хүртэл тайзнаа үзүүлбэр болгон амилуулж байгаа хэмээн үзэгчид шүүмжлэх болсон нь оргүй зүйл биш бололтой. Тоглолт болно гэдэг рекламаа хэдхэн удаа л дэлгэцээр цацан томоос том зурагт самбар дэлгээд үзэгчдэд үргэлжид шагийн үнээр хүрдэг тэдний тоглолт одоо ч эрэлттэй хэвээрээ. Харин чухам юуны учир өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн Болливууд буюу Энэтхэгийн “Sadda Adda” нэртэй инээдмийн киноны зургийг өөрсдийн тоглолтын рекламдаа ашигласан юм бол оо хэмээн гайхсан хүмүүс фейсбүүкээр дээрх хоёр зургийг өөр хоорондоо илгээж эхэлжээ. Тэдний даашинз, цамц, гутал, цаад зургийн фоно гээд бүгд л нэг байгаа нь хүмүүст манай хошин урлагийнхан бэлэн рекламны фон дээр толгойгоо залгаад тавьчтхсан юм уу гэж яригдахад хүргээд байгаа юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй