Мөнгөөрөө дуртай юм аа цохисон хэдэн баярхсан нөхдүүдийн нэг “Мон-уран”-ы Наранхүү юм. Энэ хүний ач тусаар амьдрал нь дээшилсэн бас ч хэдэн хүн бий. Тэрээр моринд учиргүй хорхойтой тэрээр хурдан морьны үнэ ханшийг суга дээшлүүсэн зангарагтай нэгэн билээ. Алдарт “Наран” хээр азаргаа хагас тэр бум төгрөг, дээр нь нэмээд lexus570 авто машинаар Сүхээ гэх уяачаас худалдан авч хэсэгтээ шуугиан дэгдээсэн. Мөн үүний өмнө Эрдэнчулуун уяачаас алдарт шарга азаргыг бас л өндөр үнээр цохиж авсан гэдэг. Ганц сайшаалтай нь худалдаж авсан морио уяач эзэнд нь үлдээгээд хаа нэг харж хийморио сэргээх, аливаа уралдаанд өөрийнх нь нэр дээр уралдуулах болзолтойгоор орхидог сурагтай.
Мөн тэгээд тэр хайртай адууг нь тойрсон унаач хүүхэд, хүүхдийн ар гэрийнхэн, малчин гээд л хэсэг айлын амьдрал Наранхүүгийн буянаар дээшилж байдаг ажээ. Дорнод нутагт болсон нэгэн уралдаанд айргийн тавд орсон морьдын эздэд бүгдэд нь Ланд 200 машинаар байлж, өвлийн Дүнжингарав уралдааныг ганцаараа ивээн тэтгэх зэрэг итгэхэд хэцүү үлгэр шиг зүйлүүдийг хийж хэсэгтээ дуулиан дэгдээчдэг эр. Зарим нэг уяачид хурдан морио баргийн үнээр зарж байхаас Наранхүүд бэлэг болгож өгвөл зарсанаасаа илүү овоо юм авчихдаг гэж ярьдаг. Мөн түүнийг үнэт цаасны арилжаагаар дэлхийд нэртэй гэх үлгэр домог шиг зүйлс сонсдох нь олонтаа. Б.Наранхүүгээс хандив тусламж хүссэн албан байгууллага, хувь хүмүүс ар араасаа оочирлон байдаг юм байна лээ. Ямар ч байсан тэдгээр хүмүсийг Наранхүү хоосон буцаадаггүй гэдэг шүү. Тэрээр Дундговь аймгаас сонгогдсон энэ мөнгөлөг эрхэм нутгийн түмэн олондоо юу хийж өгөх бол оо. Үнэхээр болохгүй бол мөнгөөрөө хөшүүрэгдээд ч хамаагүй нэг юм хийх байлгүй дээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу