Японы үндэсний бөхийн их аварга Д.Дагвадоржийг Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.
Гэвч Д.Дагвадорж одоогоор олдохгүй байгаа бөгөөд утас нь холбогдохгүй, гэр бүлийхэн нь хаана байгааг нь мэдэхгүй байгаа аж. Тэрбээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баярт МҮОНТ-ийн захирал М.Наранбаатартай таарахдаа ах Д.Сумьяабазарыг нь УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн зодсон юм.
Хэдийгээр М.Наранбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч Д.Дагвадоржид эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Учир нь М.Наранбаатар гомдол гаргаагүй ч гэрчүүдийн мэдүүлгээр түүнд эрүү үүсгэх аж. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг цагдаагийн байгууллага заавал шалгах ёстой байдаг. Энэ дагуу шалгаж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэх аж. Харин одоогоор түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй