Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт дуучин Баяраа агсны хүү Хонгор аавынхаа тэрхүү сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьсаар хэдийнэ 10 гаруй жил болжээ. Хүүхэд байхаасаа л тайзтай амьдралаа холбосон тэрбээр 23 дугаар сургуулийн хятад хэлний ангийг төгсөн өөрийн гэсэн чамгүй хэдэн цомгийг гарган олны хүртээл болгосон юм.
Аавынхаа олонд танигдсан хит дуунуудыг түүвэрлэн дуулсан тэрбээр сүүлийн үед шинэ уран бүтээлээ дэлгэхээр зэхээд байгаа гэнэ.
Урд хөршид боловсролоо дээшлүүлэн, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн тэрбээр сүүлийн хэдэн жил үерхсэн бүсгүйтэйгээ өнөөдөр хуримлахаар хуримын тов зарлажээ.
Б.Хонгор “MCS” группийн харьяа "Sky resort" цанын баазын захирал н.Батсуурийн охин Б.Анарыг гэргийгээ болгохоор сүй тавьсан бөгөөд тэдний хурим "Sky resort"-д өнөөдөр 17.00 цагт болох юм байна. Залуу хосдоо аз жаргал хүсье.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ