Пүрэв гарагт Мичиган муж дахь Форд компанийн үйлдвэрт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ганцаараа журам зөрчин амны хаалтгүй явсан талаар хэвлэлийнхнэ дурдсан. Тэрээр үйлдвэртэй танилцсаныхаа дараа “Би сая арын өрөөнд амны хаалт зүүж үзлээ. Гэхдээ би үүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьж байсан. Үүний хажуугаар тэр амны хаалт өөрт нь сайхан зохиж байсныг гайхуулан гэнэ.
Тэгвэл анх удаа амны хаалт зүүсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн зураг олон нийтэд ил болжээ. Цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор автомашин үйлдвэрлэгч Форд компани эд ангийн нэг үйлдвэрээ эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэхээр өөрчлөөд байгаа. Өчигдөр "Sky News" суваг Дональд Трампын амны хаалт зүүсэн байгааг харуулсан дүрсийг нийтэд цацжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Форд компанийн ерөнхийлөгч Билл Фордын хүсэлтээр Трамп эхлээд амны хаалт зүүсэн ч удалгүй нүүрнээсээ авсан гэнэ.
АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1.6 сая тохиолдол бүртгэгдэж, 96 мянга хүн нас бараад байна.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ