Коронавирусийн дараах эдийн засгийн үр дагаврыг хамгийн түрүүнд Хятад, АНУ, Герман арилгаж чадна гэж «Альпари» судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Анна Бодрова хэллээ. Түүний хэлснээр, улс орнууд гүнзгий хямралд орж байгаа ч түүнээс гарах нь ихээхэн асуудалтай, системийн бус байх аж. Мөн эдийн засгаа сэргээхэд түүний суурь үндэс, шуурхай дайчлах чадвар, дэмжлэгийн багцууд, зөвхөн бизнесийг биш хүн амаа бүх талаар дэмжин тэтгэх нь хүчтэй нөлөө үзүүлнэ гэлээ.
“Тухайлбал, Итали хямралаас удаан гарах нь ойлгомжтой. COVID-19 халдвараас өмнө тэнд төсөв, улсын өрийн том асуудалтай байсныг вирус улам гүнзгийрүүлсэн” гэж шинжээч өгүүлэв.
Хямралаас хамгийн түрүүнд Хятад, АНУ, Герман гарах ба дараа нь Их Британи, Япон, Австрали эдийн засгаа сэргээнэ. Орос энэ жагсаалтын эхний аравт багтах нь юу л бол гэж тэр хэлээд зургаадугаар сараас хязгаарлалтыг цуцалсаны дараа вирусийн хоёрдахь давалгаа гараагүй нөхцөлд Оросын эдийн засгийн сэргэлт бараг хоёр жил хүртэл үргэлжилнэ гэлээ.
Тээврийн цагдаагийн албанд 412 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
Төрийн албаны 130 гаруй эмэгтэйчүүд ногоон хөгжлийг хэлэлцлээ
COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
COP17: Ногоон бүсийн хөтөлбөр “Тогтвортой, ногоон дадлын өдөр”-өөр үргэлжилж байна
COP17: Элсэн, шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ