Дорнодыг хэн хөгжүүлэх вэ?
Дорнод аймгийг томоор тодорхойлоход Монгол улсыг Зүүн хойд Азийн эдийн засгийн интерграцид холбох гүүр, зангилаа бүс нутаг хэмээдэг. Харин улсын хэмжээнд зүүн бүсийн хөгжлийн гарц гэж үздэг. Энэ ч үүднээс үе үеийн засаг дарга, УИХ-ын гишүүд томоохон хэмжээний хөгжлийн хөтөлбөр баталж, урт болон дунд, богино хугацааны зорилтыг тавьсаар ирсэн. Үүний нэг жишээ нь 2016 онд УИХ-н гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар санаачлан "Дорнод сэргэн мандалт" хөгжлийн хөтөлбөр 2016-2025 баталсан. Гэтэл энэ нь сүржин нэртэй даржин ажил байсныг цаг хугацаа харуулж байна. Тухайлбал Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ зорилт тавьсан ч сүүлийн үеийн тоон мэдээллийг харахад жуулчдын тоо төдийлөн нэмэгдээгүй байгаа төдийгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн чухал зүйл болох дэд бүтэц, бүтээн байгуулалтад огтхон ч анхаарлаа хандуулаагүй байгаа юм. Түүнчлэн Зүүн хойд Азийн Орон нутгийн хамтын ажиллагааны хороо болон Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн зорилтыг аль 4 жилийн өмнө тавьсан ч одоог хүртэл энэ зорилтоо биелүүлэх ганц арга хэмжээ зохион байгуулаагүй байна.
Тухайн орон нутаг мэдээж хөгжлийн бодлого, төлөвлөлтийнхөө дагуу хөгжих ёстой. Гэсэн ч хамгийн том асуудал нь яг боловсруулсан зорилго, зорилтынхоо дагуу хөгжиж чадаж байна уу гэдэгт оршиж байдаг. Мэдээж судалгаа хийж, нарийн тооцоолол гаргаж түүндээ хэрхэн хүрэх талаараа тодорхойлох нь зүйн хэрэг. Гэхдээ зөвхөн цаасан дээр л буулгаад байлгүй бодит ажил болгож гар бие оролцох нь бодлого гаргагч, хөтөлбөр боловсруулагчдын нэг үүрэг. Гэтэл бид өнөөдөр зүгээр л том ярьж, өөрсдийн бизнесийг цэцэглүүлэх гэсэн ахархан бодолтой хүмүүсийг сонгосноор орон нутгийн хөгжилд дорвитой ахиц гарахгүй байна.
ТЭГВЭЛ ЯМАР ХҮМҮҮС ЭНЭ ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ ВЭ, ХЭРХЭН ХӨГЖИХ ВЭ?
Өнөөдрийн парлемантад инженерийн эзлэх хувь маш бага байгаа. Инженер хүн байхгүй юмыг бий болгож, далд байгаа юмыг ил болгон төлөвлөж, тооцолж, зурж, сэтгэж, бодож, бүтээж чаддаг билээ. Эх орны хөгжлийн түүчээ болж буй эдгээр хүмүүс энэ төрд эмч, багш, инженерчид зайлшгүй хэрэгтэй. Тэд улс орныг нуруун дээрээ авч явдаг. Инженер сайтай улс орон хөгждөг гэдгийг Хятад, Герман, Япон, Америк, Солонгос, Сингапур зэрэг улсуудын хөгжлийн өсөлт, валютын эргэлтээс бид харж байна. Хятад улс хурдны галт тэрэг, жолоочгүй онгоц, усан доорх авто зам гээд бусад инженерийн бүтээлээрээ дэлхийд тэргүүлчихлээ. Энэ л чухал салбарын хөгжил, төрийн оролцоо бидэнд дутагдаж байгаа нь гашуун үнэн.
Мэдээж хамгийн түрүүнд ярьдаг биш хийдэг, нураадаг биш бүтээдэг, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, олныхоо дунд нэр хүндтэй хүмүүсийг л дэмжих нь шаардлагатай. Энэ бол энгийн зөв гаргалгаа. Орон нутагтаа хийсэн бүтээсэн юмтай, нутгаа гэсэн чин сэтгэлтэй, гэрээ засаад төрөө засах гэж байгаа шунал нь дарагдсан түшигтэй хүн л хөгжүүлнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй ээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна