БНХАУ-ын Юнань мужийн нэгэн эрээс өчигдөр/2020.03.23/ хантавирус илэрчээ. Тэрбээр Шандон муж руу ажилдаа автобусаар зорчиж явахдаа нас барсан байна. Мөн China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ.
Хятад эр нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тарсны дараа хүмүүс айж сандарцгаан дахин өөр нэг коронавирус үүсч тахал дэгдээх вий гэсэн түгшүүрт автаад байна. Харин мэргэжлийн хүмүүс ард иргэдийг тайвшруулан зөв мэдээлэл өгөхөөр хичээж байна.
ХАНТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Юун түрүүнд, энэ бол корона төрлийн вирус биш. Мөн агаар дуслын замаар халдварладаггүй. Уг вирус ихэвчлэн вирус тээгч мэрэгч амьтдаас (ихэвчлэн харх) хүнд халддаг. "Амьдардаг орчны ойролцоо мэрэгч амьтан үүрлэсэн бол уг вирусээр өвчлөх эрсдэлтэй" хэмээн эрүүл мэндийн байгууллагууд сануулжээ.
Мөн хантавирус хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Өмнө нь Чили болон Аргентинд халдвартай хүнтэй ойр байсан хүнд халдсан гэх цөөн баримт бий. Хүн мэрэгч амьтны ялгадас, хөеө зэрэгт хүрсэн гараараа нүд, ам, хамартаа хүрснээр халдвар авдаг учир хүнээс хүнд халдах тохиолдол маш бага байдаг гэнэ.
Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа