"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаад байсан дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 29-21 (4-6; 8-9; 6-17) харьцаатай ялагдсанаар олимпийн наадмын хүрэл медаль хүртэхээр боллоо. У.Мөнх-Эрдэнэ тоглолтын эхний хоёр үе өндөрлөхөд 15-12 харьцаатай онооны илүү байсан ч гуравдугаар үеийн тоглолтод Беринчик илүү тоглолт үзүүлж, 17 оноо авснаар ялалт байгууллаа. Өнгөрсөн жил Бакуд болсон дэлхийн аваргаар Украйны боксчин манай тамирчныг мөн ялж байсан юм.
У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн олимпийн рингэнд эхний тойрогт Чехийн Зденек Хладекийг 20:12, дараа нь Маврикийн тамирчныг 15:12, улмаар рингний эзэн орон, Их Британийн боксчин Том Стокерийг 23:22 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан билээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу