"МОНГОЛ ГУРВАЛЖИН"-гийн нууц буюу яагаад Төв Азид коронавирус байхгүй байна вэ? Ташкент хотод халдварт өвчин судлалын нэртэй эмч,НҮБ-ийн дэргэдэх олон улсын вакцин шинжлэлийн институтын орлогч ерөнхий захирал Михаил Фаворов айлчилж,эрүүл мэндийн сайд Алишер Шадмановтой хамтран хэвлэлийн хурал хийхдээ нэгэн сонирхолтой зүйл хэлснийг видео бичлэгээс дамжуулан хүргэе. -Сайд бид 2 нэгэн онцлог зүйлийн талаар удаан ярилцлаа.Энэ нь " Монголын гурвалжин"-нд багтаж байгаа аль ч улс оронд коронавирус илрэхгүй байгаа явдал юм.Зурган дээр хөхөөр тэмдэглэгдсэн нь вирус илэрсэн улс,харин гурвалжинд багтсан улсуудад вирус илрээгүй.Өчигдөрхөн Монголд францаас 1 хүн вирустэй ирснийг тэр дор нь тусгаарлан арга хэмжээ авсаныг эс тооцвол.Турк гэхэд л газар газраас хүмүүс цугладаг аварга том нисэх онгоцны буудалтай хөлийн газар гэхэд одоогоор батлагдсан нэг ч тохиолдол илрээгүй байна.Казахстанд ч мөн адил.Бид учир шалтгааныг олон янзаар тайлбарлахыг оролдлоо: хуурай агаар,онцлог цаг уур гээд л... Төв Азид эрт дээр үеэсээ өвс ургамлыг (исирик) боловсруулж нунтаглаад халдвараас сэргийлж,ариусгах зорилгоор утаж хэрэглэж ирсэн.Үүнтэй л холбон тайлбарлахаар байна.Та нарын мушилзахыг би ойлгож байнаа гэхдээ л баримт бол баримтаараа л үлдэнэ,бодит байдал ийм л байна.Төв Азийн нэг ч оронд Covid19 илрээгүй,цаашид ч илрэхгүй гэдэгт итгэж байна.... Эрдэмтэн хүн ингэж ярьж байна. Тэгэхээр эх нутгийн минь байгаль "АРЦ,ГАНГА,ЦАРВАН" зэрэг ургамлаараа өөрийгөө ариулж байдаг юм бус уу,монгол хүн аргал хомоол арцаар утдаг нь зүгээр ч нэг зүйл биш бололтой.
Видео бичлэгээс орчуулсан Ц.ГАНЦЭЦЭГ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа