Нийслэлийн там болсон замуудын нэг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замаас Чулуун овоо хүртэлх зам ёстой л жолоочдын арга аашийг бардаг. Баяртай мэдээ дуулгахад, энэ замыг наймдугаар сарын 06-наас эхлэн засварлаж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн автозамын газрын мэргэжилтэн Ч.Жаргалсайханаас тодрууллаа.
-Офицеруудын ордны замыг засварлана гэсэн. Яг аль замыг засварлах вэ?
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Чулуун овоо, тролейбусны эцэс хүртэлх нийт 4.5 километр замыг шинэчлэхээр болсон. Замын ажлыг гурав хоногийн өмнөөс эхлүүлээд байна.
-Энэ хэсэг замыг бүрэн шинэчлэх үү?
-Энэ замд 1986 оноос хойш шинэчлэлтийн ажил огт хийгдээгүй байсан. Тиймээс бид энэ удаа бүрэн шинэчлэлт хийнэ. Бүх замыг хуулж, дахин шинэ зам тавина гэсэн үг. Замын ажил ирэх 2013 оны наймдугаар сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ замыг хэсэгчлэн хааж, шат дараатай засварлах юм. Зам барилгын ажлыг өвлийн улиралд түр зогсооно.
-Энэ хэсэг замын баруун тийш буюу хотын төв рүү чиглэсэн урсгал ерөнхийдөө ачаалал ихтэй байдаг. Зам засах ажлын хүрээнд замыг өргөсгөх үү?
-Түгжрэлийг багасгах үүднээс замыг гурван эгнээтэй болгоно. Мөн замын дундах ногоон байгууламж, явган хүний зам гээд бүгдийг шинэчилнэ.
-Төв замын дагуу маш олон дэлгүүр павильонууд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг хэрхэх вэ?
-Газарт орсон цөөнгүй газрууд байгаа. Тэд замаа тавьж өгөх ёстой. Ойролцоогоор 40-өөд дэлгүүр, павильоныг нүүлгэх тооцоо гарсан.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ