Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Лондонгийн олимпийн рингэнд гурав дахь тулаанаа хийх гэж байна. Эхний хоёр тойрогт хүчтэй өрсөлдөгчдөө буулган авсан тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглох юм. Мэдээж учраагаа буулган авбал мөнгө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой билээ.
Залуу гавьяатын өнөөдрийн өрсөлдөгч нь Узбекистаны тамирчин, 20 настай Ясурбек Латипов юм. Н.Төгсцогтын хувьд өмнө нь узбек боксчинтой огт таарч тоглож байгаагүй, тиймээс “битүү морь” байх магадлалтай гэнэ. Тоглолт орон нутгийн цагаар 20.45 буюу Монголын цагаар 03.45 цагт эхэлнэ.
Лондонгийн олимпийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба /49 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар тэмцээнээ дуусгаад байгаа бол 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ медалийн төлөөх тоглолтод шалгараад байгаа билээ. Тэрбээр Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй тоглох юм.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна