ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийх айлчлалтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалт хийх талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Айлчлалтай холбоотойгоор хоёр өдрийн турш бүхэлд нь замыг хаана гэдэг ташаа мэдээлэл явсан байна. Энэ тухай мэдээллийг хуурамч фэйсбүүк хуудаснаас зохион байгуулалттайгаар тарааж, иргэдийг төөрөгдүүлж байгаа учраас энэ асуудлыг залруулж, зөв мэдээлэл өгөх зорилгоор мэдээлэл хийж байна. Өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр зочны аюулгүй байдлыг тухайн улс орон хариуцдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас зочны ирэх, явах үед тодорхой замуудыг богино хугацаанд хаана. Цаг тухай бүрт нь мэдээллийг хүргэнэ. Бид аль болох иргэдээ чирэгдүүлэхгүй, удаан хугацаагаар авто замыг хаахгүй байх зохицуулалтыг тухай бүрт нь хийнэ. Жолооч нар авто радио дээр долгионоо тааруулахыг хүсье" гэлээ.
Харин айлчлалын үед зохион байгуулах хамгаалалтын үйл ажиллагааны талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Цэрэнпунцаг, "Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Мөн хамгаалалтын явцад явган зорчих, зарим аж ахуйн нэгжид тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна.
Айлчлын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. Энэ үед тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэлээ.
Айлчлалтай холбоотойгоор, өнөөдөр орой ажил тарсны дараа Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Маргааш нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хэсгийг хэсэгчлэн хаана.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно