УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудаар ярив. Энэ үеэрээ Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн гэх шүүх хурлын талаар мөн мэдээлэв.
Тэрбээр “Шүүх хурлын дараа иргэд орлон нийт мэдээлэл авахыг хүсч байгаа. 16 настай байхдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж мэдүүлэг өгсөн Ц.Амгаланбаатар гэж этгээд бий. Тэр хүн төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн байдаг. Тэр захидлаа нотолж бидэнд дахин захидал ирүүлсэн.

Захидалд “Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн гадаадад гаргаж амьдруулна гэж надад амласан. Тийм учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөг ч өгсөнгүй. Намайг гадагшаа ч гаргасангүй. Тийм учраас би дахиж гүтгэж чадахгүй” гэсэн байсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ гэмт хэргийг хийгээгүй, биднийг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэсэн гэдэг байр сууриндаа өнөөдрийг хүртэл хатуу зогсож байна. Ээжийнх нь хашаа руу цогцос шидсэн нь нотлогдсон. Б.Содномдаржааг хавиргыг нь хуга цохиж дарамталсан нь нотлогдсон байна. Шүүх хурлаас хойш 14 хоногийн хугацаа өнөөдрөөс дуусч байна. Тиймээс прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Прокурор шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа ямар үйл ажиллагаа явуулахаас асуудал яаж үргэлжлэх нь шалтгаална гэж харж байгаа. Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэгдэнэ гэдэгт түр хорооны бүрэн итгэлтэй байгаагаа дуулгая.” Гэв.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно