Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар ДАШТ-ээ өндөрлүүллээ

Moderator
2019/08/31

 

14:10

Өнөөдрийн +100кг-ийн жинд зодоглосон Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар шөвгийн 16-д ялагдал хүлээж дэлхийн аваргыг өндөрлүүллээ. 

Маргааш монголчуудын хувьд багийн барилдаанаар дэлхийн аваргыг үргэлжлүүлэх юм.

13:47

Жүдо 2019 ДАШТ долоо дахь өдрийн +100кг-ийн жинд монголчуудын хосоор нь сойсон Н.Түвшинбаяр Ө.Дүүрэнбаяр нар эхний тойрогтоо Австрали, Сенегал улсуудын бөхийг ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж, монголчуудаа баярлуулсан билээ. Харин өнөөдөр ДАШТ-ий сүүлийн өдөр. Харамсалтай нь, одоогийн байдлаар М.Уранцэцэгээс өөр медалийн болзол хангасан жүдоч тодроогүй байгаа юм. Гэсэн ч найдлага тасрах болоогүй.

Монгол Улсын анхны олимпын аварга (2008), олимпын анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр өнөөдөр /2019.08.31/ +100 кг-ын жинд барилдана. Түүнийг бид олимпын алт, мөнгө, дэлхийн хүрэл, Азийн наадмын алтан медальт, "Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга" хэмээн ярих дуртай билээ.

Мөн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр барилдана. Тэд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн. Н.Түвшинбаяр аварга удаах даваанд Сенегалын бөх Н.Мбагниктай барилдана. Харин Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт Австралийн Парк Лиамтай хүч үзн