Хайртыгаа санасан Э.Тодгэрэл сэтгэлээ дагаж араас нь нисэх гэнэ

Moderator
2019/08/30

Хамтран кинонд тоглож хайрын романс үүсгэсэн жүжигчин П.Шүүдрэцэцэг, Э.Тодгэрэл нар бие, биенээсээ холдоод багагүй хугацаа үдэж байна. П.Шүүдэрцэцэг мэргэжлээрээ АНУ-д магистр хамгаалахаар  сурч, амьдарч байгаа юм. Тэгвэл энд үлдсэн Э.Тодгэрэл хайртыгаа маш их санаж байгаа тухайгаа влогоороо үзэгчдэдээ дуулгаж араас нь явах гээд материалаа бүрдүүлж байгаагаа дуулгалаа. Тэрээр өөрийнх нь виз гарна гэдэгт тун итгэлтэй байгаа бөгөөд гарахгүй байсан ч дахин хүсэх болно гэжээ. Дашрамд дуулгахад тэр тун удахгүй П.Шүүдэрцэцэгт гэрлэх санал тавих гэнэ.