Техникийн хэлтсийн даргыг орцонд нь хоёр хүн зодсон

Moderator
2019/08/29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэлэлцсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах юм. Санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр кноп гацсан явдалтай холбогдуулан гараар санал хураах горимын санал гаргав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн хэлтсийн даргыг орцонд нь хоёр хүн зодсоны улмаас ажилдаа ирэх боломжгүй болсон. Үүнийг техникийн гацаа саатал гаргах гэсэн зориудын үйл ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байгаа шүү” хэмээлээ.