Аавынхаа итгэлээр жигүүрлэсэн хоёр

Moderator
2019/08/28

Гачуурртын гэх тодотголтой Л.Чинбатын охин Номин хэвлэл мэдээлэл болоод Монголын шоу ертөнцөд амжилттай яваа бүсгүй. Нөхөр Бат-Эрдэнэтэйгээ хамтран  Монголын Хэвлэл мэдээллийн салбарт цахиур хагалан гарч ирснээсээ хойш олны анхаарлыг бүр ч татах болжээ. Саяхан болж өнгөрсөн ХMF хөгжмийн шоуны гол зохион байгуулагч бөгөөд уг шоуны үеэр манай дуранд өртсөн нь энэ. Дашрамд дуулгахад Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан гэж ярих юм билэ. Харин нөхөр Батка нь сошиал орчинд маш идэвхитэй бөгөөд өөрийн бодсон санаснаа шууд олонд дэлгэчихдэг нэгэн. Түүний зарим жиргээ нь өөрийгөө буруу ойлгуулж, олны зүгээс ихэд шүүмжлэлд өртөх нь бий.