S&I Бадгаа эх орондоо иржээ

Moderator
2019/08/27

Ice Тоp хамтлагийн гишүүн Бадгааг уншигчид андахгүй биз ээ. Нэг хэсэг унаган хамтлагаасаа өрх тусгаарлан “S and I” хамтлаг байгуулж уран бүтээлээ туурвиж байсан тэр эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэгчлэн алдаж онож явсан удаатай. Тэрээр гадаадад нэлээд хэдэн жил амьдарч байсан тэр саяхан эх орондоо  ирсэн байна. Ирсэн даруйдаа энэ сарын 30-нд болох “XXXHIPHOPTRAPPARTY-2019” шоуны  MONGOLIAN HIPHOP ALL STARS-ын хамтарсан уран бүтээлд оролцсон  байна. Ийн Монголын хип, хопын нэгэн хуучны од эргэн иржээ.