Саяхан 13 лицензээ цуцлуулсан гэгдээд буй алтны, хүүхний магнат хочит Ц.Мянганбаяр нэгэн мэдээллийн сайтад ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ нууц уулзалт болсон гэх "Новотел" зочид буудлыг хаана байдгийг нь ч мэдэхгүй гэсэн бөгөөд цаашлаад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Чойожилсүрэн нарыг танихгүй хэмээсэн байна. Мөн өөрийнхөө талаар бие зүв зүгээр байна. Би муулуулсаар байгаад дасаж дээ. Бүүр нохойноос дор намайг үзэж байна. Нохойг ч Монгол хүмүүс ингэж муулдаггүй байх. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрлээ. “Энэ муу байгаль сүйтгэгч”, “Энэ муу завхай эр” зэрэг доромжлол бол гаарсан. Монголд Мянганбаяр, хужаа, нохой гурваас муу зүйл байгаа юм уу...Тэгээд тэр муулаад байгаа хужаа нартаа бүх бүтээгдэхүүнээ зарж, түүнийгээ эдийн засаг гээд нэрлэчихнэ шүү... гэх мэтээр ярьжээ.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно