Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд ихээр гарах болсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи мансууруулах бодисийн хэрэгт холбогдсон этгээдүүдийн 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4,7 хувь нь насанд хүрээгүй хүн байсан юм. Тэгвэл, өнгөрсөн долоо хоногт л гэхэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй болон хууль бусаар олж авч хэрэглэсэн 6-7 хүнтэй хоёр ч бүлэг этгээдүүд баригджээ. Тэдгээр нь 15-29 насны хүмүүс бөгөөд дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. Тодруулбал,
Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-21 ны шилжих шөнө 03:30 цагийн орчимд 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд баригджээ. Тэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй буюу мансуурлын байдалтай байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа юм.
Дээрх хүүхдүүдэд сорил тавьж хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтооно. Хэрэв хэрэглэсэн нь тогтоодвол ямар төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож МУЭХТА-ийн 20 дугаар бүлэг 20.7 т заасан зүйл ангиар хариуцлага хүлээлгэх аж.
Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хэрэглэж хадгалсан долоон этгээдийг илрүүлэн, шалгаж байгаа аж. Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал илэрчээ. Дээрх этгээдүүд нь 17–29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт холбогдон, 1–3 удаагийн ял шийтгэл авч байсан хүмүүс байжээ.

Мөн судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байсан юм.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно