Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар нэг харваачаас хоритой бодис буюу допинг илэрсэн талаар Баяр наадмын комиссоос мэдээлсэн. Тэрхүү харваач нь Х.Даваа гэх эмэгтэй харваач бөгөөд энэ жилийн баяр наадмаар дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна.
Түүнд Сурын холбооноос зохих хариуцлагыг хүлээлгэж ёс зүйн хороогоор авч хэлэлцээд, шагналыг нь буцааж, нэг жилээр харвах эрхийг нь хасчээ.
Х.Даваа нь тухайн үед ханиадны төрлийн эм бэлдмэл хэрэглэснээс сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлсэн байна. Дашрамд дурдахад, сэргээшийн шинжилгээ авч эхэлснээс хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ аж.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ