БНСУ-ын ҮОХ-ноос шигшээ багийн цугларалтын үеэр дотуур байранд архи уусан таван тэшүүрчинд шийтгэл оноожээ. 2014 оны Сочигийн олимпын мөнгөн медальт Ким Чхоль Мин, 2018 оны Пёнчаны олимпын хүрэл медальт Ким Тхэ Юн болон Ким Жун Хо, Ким Жин Со, Но Жун Су гэсэн таван тэшүүрчний тэмцээн уралдаанд оролцох эрхийг зургаан сараар хаслаа. Мөн тэдэнд олон нийтийн ажил хийх шийтгэл оноож, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч И Ин Сикийг нэг сар ажлаас нь чөлөөлжээ. Сүүлийн үед Өмнөд Солонгосын тэшүүрчид хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоодугаар сард олимпын хошой аварга И Сын Хун залуу тамирчдыг зодсон хэргээр, шорт-трекийн олимпын аварга Лим Хё Жун багийн залуу гишүүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэргээр тус бүр нэг жил тэмцээнд оролцох эрхгүй болсон билээ.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ