ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарыг шүүх хурал болж байна

Moderator
2019/08/12

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүхээр болоод байгаа юм. 

Мөн С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн асуудлаар байгуулагдсан Түр хорооны гишүүд өнөөдрийн хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг яг одоо хэлэлцэх гэж байгаа аж. 

Түр хороонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин багтдаг юм байна.