"Тост, Тост бумба" үндэсний хэлэлцүүлэгт "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд өөрийн саналаар ирж оролцлоо. Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлэв.
Т.ГАНБОЛД:
"Би биологич Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэж, энгийн иргэний хувиар энд ирсэн. Та бүхний үзэл бодолтой 100 хувь санал нэгдэж байна. Тост, Тосон бумбын нурууг ухахгүй үлдээж болно. Өнөөдөр Монгол Улсад ховор ан амьтдын бэлчээр, түүхэн дурсгалт газруудаас өөр ашиглах боломжтой асар их хэмжээний газрууд бий. Тиймээс ч би Тост, тосон бумбыг ухахыг эсэргүүцэж байгаа юм. Уул уурхай дотроо олон төрөл, үйл ажиллагаатай. Ховор ан амьтдын тогтоцтой газрыг хөндөхгүй байх учиртай.
Хэлэлцүүлэг дээр Засгийн газар, УИХ-ын тогтоолын талаар ярьж байна. Тэр яриад байгаа хууль, тогтоолыг маань улс төрд шургалаад орчихсон хүмүүс өөрсдөдөө зориулан өөрчилж байгаад бид бүгдээрээ бухимдаж байгаа. Тиймээс уул уурхай, бүтээн байгуулалт гэж ярихаасаа илүү шударга нийгмийг цогцлоох хэрэгтэй байна. Аливаа уул уурхай өөрөө авлигыг тэжээн тэтгэж, бий болгодог ийм нөхцөл байдал бий болжээ. Энэ үүссэн байдал, дүрэм журмыг бид шударга болгох ёстойг бүгд ойлгох хэрэгтэй.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно