ТАГНУУЛААС “60” ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Moderator
2019/08/09

Дуулиан дагуулсан 60 тэр бумын гэх хэрэг нийтэд ил болноос хойш дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Тэгвэл уг хэргийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Өөрөө хэлбэл 60 тэрбумын бичлэгийн гол эзэд А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгасан бол иргэн Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Ийнхүү 60 тэрбум, ЖДҮ гэсэн дуулиант хэргүүдийн үнэн мөнийг тогтоохоор хуулийнхан ажиллаж эхэлсэн бололтой.